EasyManua.ls Logo

Samsung The Frame LS03A - Page 37

Samsung The Frame LS03A
44 pages
Go to English
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
Монгол
ТВ-г ачих
Төхөөрөмжийг цэвэрлэхийн тулд ханын залгуураас
цахилгааны утсыг салгаад, бүтээгдэхүүнийг хуурай зөөлөн
алчуураар арчина уу. Тос, бензин, спирт, шингэлэгч, шавж
устгах бодис, агаар цэвэршүүлэгч, тосолгооны материал
эсвэл угаалгын нунтаг зэрэг химийн бодис ашиглаж
болохгүй. Эдгээр химийн бодис нь ТВ-н гаднах үзэмжид
гэмтэл учруулж, бүтээгдэхүүн дээрх хэвлэлтийг алга
болгож болзошгүй.
ТВ-н гадна тал болон дэлгэцийг цэвэрлэх явцад зурагдаж
болзошгүй. ТВ-н гадна тал болон дэлгэцийг зурагдахаас
сэргийлэхийн тулд зөөлөн алчуур ашиглана уу.
Ус эсвэл бусад шингэнийг ТВ рүү шууд цацаж болохгүй.
Бүтээгдэхүүнд шингэн зүйл хүргэснээр ажиллагаагүй
болгох, гал гаргах болон тогонд цохиулах эрсдэлтэй.
01 Хайрцаг дотор юу байгаа вэ?
Таны ТВ-тэй хамт дараах зүйл байгаа эсэхийг шалгаарай.
Ямар нэг зүйл байхгүй байгаа тохиолдолд борлуулагчтайгаа
холбогдоно уу.
Samsung ухаалаг алсын удирдлага
Хэрэглэгчийн гарын авлага
Баталгаат засварын карт / Удирдлагын хөтөч (Зарим
байршилд боломжгүй)
One Connect хайрцаг
One Connect хайрцгийн цахилгааны кабел
One Invisible Connection
Батарейн төрөл нь загвараас шалтгаалан ялгаатай байж
болзошгүй.
Загвараас хамааран тухайн зүйлсийн өнгө, хэлбэр өөр
байж болзошгүй.
Оруулаагүй кабелийг тусад нь худалдаж авах боломжтой.
Хайрцгийг нээхдээ ямар нэг жижиг хэрэгслийг ард нь
нууж байрлуулсан эсвэл боосон материал дотор байгаа
эсэхийг шалгана уу.
Сэрэмжлүүлэг: Буруу барьснаас болж
шууд даралт өгөх нь нь дэлгэцийг гэмтээж
болзошгүй. ТВ-г харуулсны дагуу өнцгөөс нь
өргөхийг зөвлөж байна.
Энэ дэлгэцэд
бүү хүр!
02 ТВ-г One Connect хайрцагт
холбож байна
One Connect хайрцгаар хэрхэн холбогдох талаар нэмэлт
мэдээллийг Quick Setup Guide-с лавлана уу.
One Connect хайрцгийг доош эсвэл дээш
харуулсан байршилд ашиглаж болохгүй.
Кабелыг доорх үйлдлийн аль нэгэнд
өртүүлэхгүй байхыг анхаарна уу. One
Invisible Connection нь цахилгаан хэлхээг
агуулдаг.
Нугалж байна Мушгиж байа Түлхэж байна
Дарж байна
Цахилгаанд
цохиулах
1-Р АНГИЛЛЫН ЛАЗЕР БҮТЭЭГДЭХҮҮН (One Invisible
Connection)
Сэрэмжлүүлэг - Нээхэд үл үзэгдэх лазерын цацраг
ялгарна. Туяа ширтэж болохгүй.
One Invisible Connection кабелыг хэт их хэмжээгээр
нугалж болохгүй. Кабелыг тасалж болохгүй.
Кабел дээр хүнд объект тавьж болохгүй.
Кабелын холбогчийн аль алийг задалж болохгүй.
Сэрэмжлүүлэг - Хяналт, тохируулга, гүйцэтгэлийн
үзүүлэлтийг энд тодорхойлсноос өөрөөр ашиглах
нь аюултай цацрагийн байдал үүсэх шалтгаан болж
болзошгүй.
Монгол - 5

Related product manuals