EasyManua.ls Logo

Samsung The Frame LS03A - Page 39

Samsung The Frame LS03A
44 pages
Go to English
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
Монгол
ТВ асахгүй.
АС тэжээлийн кабелыг One Connect хайрцаг болон хананы
залгуурт найдвартай залгасан эсэхээ шалгана уу.
Хананы залгуур ажиллаж байгаа эсэхийг шалгаж, ТВ-ийн
доод буланд байрлах зурагтын удирдлагын мэдрэгч нь
улаан болж гэрэлтэж байгаа эсэхийг шалгана уу.
Удирдлагад асуудал байгаа эсэхийг шалгахын тулд ТВ-н
ард талын баруун доор байрлах ТВ-ийн удирдлагыг
товчлуурыг дараад үзнэ үү. ТВ асаж байвал “Удирдлага
ажиллахгүй байх” гэсэн хэсгээс лавлана уу.
Удирдлага ажиллахгүй.
Таныг удирдлагын Тог товчлуурыг дарах үед ТВ-н доор
байрлах удирдлагын хяналтын мэдрэгч анивчиж буй
эсэхийг шалга.
Удирдлагын батарейн цэнэг дууссан үед батарейг
доторх гэрлээр цэнэглэхийн тулд доош эргүүлэх эвсэл
USB цэнэглэх портыг ашигла.
Удирдлагыг ТВ-нээс 1,5-1,8 метрийн зайтай барихыг
оролдоно уу.
Хэрэв таны ТВ Samsung ухаалаг алсын удирдлага
(Bluetooth Удирдлага)-тай хамт ирсэн бол удирдлагыг
ТВ-тэй хослуулсан эсэхээ шалгана уу.
Эко мэдрэгч болон дэлгэцийн гэрэлтүүлэг
Эко мэдрэгч нь ТВ-н гэрэлтүүлгийг автоматаар тохируулдаг.
Энэ онцлог нь цахилгаан зарцуулалтыг багасгахын тулд таны
өрөөний гэрлийг хэмжиж ТВ-н гэрэлтүүлгийг автоматаар
оновчтой тохируулдаг. Үүнийг унтраахыг хүсвэл дараахыг
сонгоно уу
> Тохиргоо > Ерөнхий > Цахилгаан эрчим
хүчний хэмнэлт > Цайралтыг оновчлох.
Эко мэдрэгч нь Зурагтын доод хэсэгт байрладаг.
Мэдрэгчийг ямар нэг объектоор таглаж болохгүй. Энэ нь
зургийн гэрэлтүүлгийг бууруулна.
05 Тодорхойлолт болон бусад
мэдээлэл
Тодорхойлолт
Дэлгэцийн нарийвчлал
3840 x 2160
Дуу (Гаралт)
43"-50": 20 Ватт
55"-75": 40 Ватт
Цахилгаан хамгамж
AC100-240В~ 50/60Гц
Цахилгаан зарцуулалт
QE43LS03AAU: 110 Ватт / QE50LS03AAU: 120 Ватт
QE55LS03AAU: 170 Ватт / QE65LS03AAU: 215 Ватт
QE75LS03AAU: 290 Ватт
Ажиллуулах температур
10 °C-с 40 °C (50 °F-с 104 °F)
Ажиллуулах чийгшил
10 %-С 80 %, нягт биш
Хадгалах температур
-20 °C-с 45 °C (-4 °F-с 113 °F)
Хадгалах чийгшил
5 %-С 95 %, нягт биш
Санамж
Энэ төхөөрөмж нь B ангиллын дижитал төхөөрөмж юм.
Цахилгаан хангамжийн мэдээлэл болон цахилгаан
зарцуулалтын нэмэлт мэдээллийг бүтээгдэхүүнд
хавсаргасан шошгоны мэдээллээс лавлана уу.
Ихэнх загвар дээр шошгыг ТВ-н ард хавсаргасан байдаг.
(Зарим загвар дээр шошго савны ёроолд байдаг.)
One Connect хайрцаг загвар дээр шошгыг One Connect
хайрцгийн доор хавсаргасан байдаг.
LAN кабелыг холбохын тулд уг холболтод CAT 7 (*STP төрөл)
кабель ашиглана уу. (100/10 Mbps)
* Shielded Twisted Pair
Quick Setup Guide-н зураг болон үзүүлэлт нь бодит
бүтээгдэхүүнээс хамааран өөр байж болзошгүй.
Монгол - 7

Related product manuals