EasyManua.ls Logo

Samsung UE43NU7400U - 6 Эвдрэл Гэмтлийг Илрүүлэх, Засварлах; Эвдрэл Гэмтлийг Илрүүлэх

Samsung UE43NU7400U
108 pages
Go to English
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
06 Эвдрэл гэмтлийг илрүүлэх, засварлах
Эвдрэл гэмтлийг илрүүлэх
ТВ-д асуудалд гарсан мэт байвал эхлээд энэхүү жагсаалтаас гарч болох асуудал болон шийдлийг харна уу.
Өөрөөр Электрон гарын авлагаас Эвдрэл гэмтлийг илрүүлэх хэсгийг харна уу. Эдгээр гэмтэл оношилгооны
зөвлөмжийн аль нь ч тус болохгүй бол “www.samsung.com” цахим хуудсанд зочилж, Support хэсгийг үзэх
эсвэл энэ гарын авлагын ард жагсаасан дуудлагын төвүүдтэй холбогдоно уу.
Энэхүү TFT LED самбар нь үйлдвэрлэлийн сайжруулсан технологийг шаарддаг дэд пикселээс бүтдэг.
Гэсэн хэдий ч дэлгэц дээр цөөн гэгээлэг эсвэл бараан пиксел байж болзошгүй. Энэхүү пиксел нь
бүтээгдэхүүний үзүүлэлтэд ямар ч нөлөө үзүүлэхгүй.
ТВ-гээ тохиромжтой нөхцөлд байлгахыг хүсвэл сүүлийн үеийн програм хангамжийн дэвшүүлэлт
хийнэ үү. ТВ-н цэсний (
> Тохиргоо > Дэмжлэг > Програм хангамжийн шинэчлэл > Одоо
шинэчлэх эсвэл Автомат шинэчлэл) Одоо шинэчлэх эсвэл Автомат шинэчлэл үйлдлийг ашиглана уу.
ТВ асахгүй.
Хувьсах гүйдлийн залгуур Зурагт болон ханын залгууртай бүрэн холбогдсон эсэхийг шалгана уу.
Ханын залгуур ажиллаж байгаа эсэхийг, мөн Зурагтын доод хэсэг дэх тэжээлийн индикатор асаж, тод
улаанаар гэрэлтэж байгаа эсэхийг шалгана уу.
суудал алсын удирдлагаас үүдэлтэй биш гэдгийг шалгахын тулд Зурагтын доод хэсэг дэх Power ( )
товчийг дарж үзнэ үү. Зурагт асаж байвал “Алсын удирдлага ажиллахгүй байна” гэсэн хэсгийг үзнэ үү.
Зураг/видео/дуу гарахгүй байх эсвэл гаднын төхөөрөмжийн зураг/видео/дуу буруу
гарах, ТВ дээр “Дохио сул эсвэл алга” гэж харуулах болон та суваг олж чадахгүй байх
тохиолдолд.
Төхөөрөмжийн холболт зөв бөгөөд бүх кабелыг бүрэн гүйцэд залгасан эсэхээ шалгана уу.
ТВ болон гадаад төхөөрөмжтэй холбосон бүх кабелыг салгаад, дахин залгана уу. Боломжтой бол шинэ
кабел ашиглана уу.
Оролтын шугамыг зөв сонгосон эсэхийг шалгана уу ( > Эх үүсвэр).
Асуудал ТВ эсвэл төхөөрөмжөөс шалтгаалсан эсэхийг шийдэхийн тулд ТВ-р өөрийн илрүүлэлт
хийлгэнэ үү (
> Тохиргоо > Дэмжлэг > Өөрийн оношлогоо > Дүрсний сорил эхлүүлэх эсвэл Дууны
сорил эхлүүлэх).
Шалгалтын үр дүн хэвийн байвал төхөөрөмж тус бүрийн цахилгааны утсыг салгаад буцаан залгаж,
дахин ачаална уу. Асуудал хэвээрээ байвал холбогдсон төхөөрөмжийн хэрэглэгчийн гарын авлага
дээрх холболтын хөтчөөс лавлана уу.
Хэрэв та кабелын хайрцаг, хиймэл дагуулын хайрцаг ашигладаггүй бөгөөд таны ТВ антен эсвэл
кабелын хананы холболтоос ТВ дохио хүлээн авч буй тохиолдолд суваг хайхдаа Автомат суваг хайлт
ажиллуулна уу (
> Тохиргоо > Нэвтрүүлж байна > (Автомат суваг хайлтын тохиргоо) > Автомат
суваг хайлт).
Загвар эсвэл газар зүйн бүсээс шалтгаалан Автомат суваг хайлтын тохиргоо харагдахгүй байж
болзошгүй.
Хэрэв та кабелын эсвэл хиймэл дагуулын хайрцаг ашиглаж буй бол кабел эсвэл хиймэл дагуулын
хайрцгийн гарын авлагаас лавлана уу.
Монгол - 14

Table of Contents

Related product manuals