Аюулгүй бөгөөд үр ашигтай
ашиглалтын заавар
6
Бүтээгдэхүүний арчилгаа, техникийн
үйлчилгээ
•
Зөвхөн LG-ийн зөвшөөрсөн, хайрцгийн бүрэн бүтэн байдал
алдагдаагүй (задлаагүй) хэрэгсэл ашиглах ёстой. LG нь
гуравдагч талаас авсан нэмэлт хэрэгслийн улмаас үүссэн
гэмтэл, саатлыг хариуцахгүй.
•
Гар утсыг бүү задал. Засвар хийх шаардлагатай болбол
мэргэжлийн засвар үйлчилгээний техникчид өгч, засуулах
ёстой.
•
Баталгааны хүрээнд LG-ийн сонголтоор засвар хийх үед тухайн
сольж буй эд ангитай тэнцэх хэмжээний ажиллагаатай шинэ
эсвэл ашиглагдаж байсан эд анги, хавтангаар сольж болно.
•
Зурагт, радио, персонал компьютер гэх мэт цахилгаан
хэрэгслээс хол байлга.
•
Гар утсыг халаагуур, халуун тогоо гэх мэт дулааны эх үүсвэрээс
хол байлгах ёстой.
•
Гар утсыг унагах буюу цохиж болохгүй.
•
Энэ гар утсыг механик доргилт, цохилтод өртүүлж болохгүй.
•
Тусгай журмын дагуу гар утсыг унтраах шаардлагатай газар
байхдаа заавал унтрааж бай. Жишээлбэл, гар утсыг эмнэлэгт
ашиглавал эмнэлгийн мэдрэмтгий төхөөрөмжид нөлөөлж
болзошгүй тул бүү ашигла.
•
Гар утсыг цэнэглэж байх үед нойтон гараар хүрч болохгүй.
Ингэвэл цахилгаан гүйдэлд цохиулж, мөн гар утас ноцтой
гэмтэхэд хүргэнэ.
•
Гар утас халж, галын аюул үүсгэж болзошгүй тул түүнийг
шатамхай материалыг дэргэд бүү цэнэглэ.
•
Гар утасны гадна талыг хуурай алчуураар арчиж, цэвэрлэнэ
(бензин, шингэлэгч, спирт гэх мэт уусмал ашиглаж болохгүй).
•
Гар утсаа цэнэглэхдээ зөөлөн тавилга дээр бүү тавь.
•
Гар утсаа сайтар агааржуулсан газар цэнэглэх ёстой.
•
Энэ гар утсаа хэт их утаа, тоостой газар бүү байлга.
•
Гар утсаа кредит карт, нийтийн тээврийн тийзний дэргэд бүү
хадгал. Ингэвэл соронзон туузан дээрх мэдээлэлд нөлөөлж
болно.
•
Дэлгэцийг хурц ирмэгтэй зүйлээр бүү товш. Ингэвэл гар утас
гэмтэж магадгүй.
•
Гар утсаа шингэн эсвэл чийгтэй орчинд бүү байлга.
•
Хагарсан, цуурсан эсвэл эмтэрсэн шилийг ашиглаж, хүрч, солих
гэж эсвэл засах гэж оролдож болохгүй. Буруу ашиглалтын
улмаас шилэн дэлгэц эвдэрсэн тохиолдолд холбогдох засвар
үйлчилгээ нь энэ баталгаанд багтахгүй.
•
Таны гар утас бол хэвийн ашиглалтын үеэр дулаан ялгаруулдаг
электрон төхөөрөмж юм. Агаар сэлгэлт байхгүй орчинд гар
утсыг хэт удаан хугацааны турш гартаа барьж, арьсандаа