EasyManua.ls Logo

LG LG-X240 - Page 44

LG LG-X240
82 pages
Go to English
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар (үргэлжлэл)
4
тогтоогч зэргийг ашиглах тохиолдолд тухайн хэрэгсэл нь
металл агуулаагүй байх ёстой бөгөөд бүтээгдэхүүнийг биеэс
дор хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан байх ёстой. Өгөгдлийн
файл эсвэл зурвас дамжуулахын тулд гар утас сүлжээнд
холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд ийнхүү
сүлжээнд холбогдох хүртэл өгөгдлийн файл эсвэл зурвас
дамжуулалт саатаж магадгүй. Дамжуулалт хийгдэж дуусах
хүртэл тусгаарлах зайн зааварчилгааг дагаж мөрд.
Бүтээгдэхүүний арчилгаа, техникийн үйлчилгээ
Үргэлж энэхүү загварын гар утсанд хэрэглэхийг зөвшөөрсөн
LG-ийн оригинал зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгслүүд ашигла.
Өөр төрлийнхийг хэрэглэвэл төхөөрөмжид хамаарах
баталгаа, зөвшөөрлийг хүчингүй болгохоос гадна аюултай
байж болно.
Гар утсыг бүү задал. Засвар хийх шаардлагатай болбол
мэргэжлийн засвар үйлчилгээний техникчид өгч, засуулах
ёстой.
Баталгааны хүрээнд LG-ийн сонголтоор засвар хийх үед
тухайн сольж буй эд ангитай тэнцэх хэмжээний ажиллагаатай
шинэ эсвэл ашиглагдаж байсан эд анги, хавтангаар сольж
болно.
Зурагт, радио, персонал компьютер гэх мэт цахилгаан
хэрэгслээс хол байлга.
Гар утсыг халаагуур, халуун тогоо гэх мэт дулааны эх
үүсвэрээс хол байлгах ёстой.
Гар утсыг унагах буюу цохиж болохгүй.
Энэ гар утсыг механик доргилт, цохилтод өртүүлж болохгүй.
Тусгай журмын дагуу гар утсыг унтраах шаардлагатай газар
байхдаа заавал унтрааж бай. Жишээлбэл, гар утсыг эмнэлэгт
ашиглавал эмнэлгийн мэдрэмтгий төхөөрөмжид нөлөөлж
болзошгүй тул бүү ашигла.
Гар утсыг цэнэглэж байх үед нойтон гараар хүрч болохгүй.
Ингэвэл цахилгаан гүйдэлд цохиулж, мөн гар утас ноцтой
гэмтэхэд хүргэнэ.

Table of Contents

Other manuals for LG LG-X240

Related product manuals