EasyManua.ls Logo

Samsung Q800T QLED 8K - Алсын Дэмжлэг Гэж Юу Вэ; Эко Мэдрэгч Болон Дэлгэцийн Гэрэлтүүлэг

Samsung Q800T QLED 8K
112 pages
Go to English
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
Монгол - 18
Видео аппын асуудлууд (Youtube гэх мэт)
DNS-г 8.8.8.8 болгон өөрчилнө үү. > Тохиргоо > Ерөнхий > Сүлжээ > сүлжээний төлөв > IP
тохиргоо > DNS тохиргоо > Гараар оруулах > DNS сервер >-г сонгоод 8.8.8.8 гэж оруулан > ОК-г дарна
уу.
Тохируулахын тулд > Тохиргоо > Дэмжлэг > Төхөөрөмжийн арчилгаа > Өөрийн оношлогоо >
Smart Hub-г дахин тохируулах-г сонгоно уу.
Алсын дэмжлэг гэж юу вэ?
Samsung-н Алсын Дэмжлэгийн үйлчилгээ нь Samsung-н техникчдээр дамжуулан зөвхөн танд зориулсан
дараах үйлчилгээг алсаас үзүүлнэ:
Таны ТВ-г оношлох
Танд зориулан ТВ тохиргоог тохируулах
Таны ТВ-д үйлдвэрийн шинэчлэлт хийх
Зөвлөсөн жижиг программ хангамжийн шинэчлэлт суулгах
Алсын Дэмжлэг хэрхэн ажилладаг вэ?
Та ТВ-дээ зориулан Samsung-н Алсын Дэмжлэгийн үйлчилгээг хялбараар авах боломжтой:
1. Samsung үйлчилгээний төв рүү залган алсын дэмжлэг хүснэ үү.
2. ТВ дээрээ цэсийг нээж, Дэмжлэг цэс рүү очно уу. ( > Тохиргоо > Дэмжлэг)
3. Алсаас удирдах-г сонгоод үйлчилгээний нөхцөлийг уншиж, зөвшөөрнө үү. ПИН оруулах дэлгэц гарч
ирмэгц техникчид ПИН-ий дугаарыг өгнө үү.
4. Ингэснээр техникч таны ТВ-д хандах болно.
Эко мэдрэгч болон дэлгэцийн гэрэлтүүлэг
Эко мэдрэгч нь ТВ-н гэрэлтүүлгийг автоматаар тохируулдаг. Энэ онцлог нь цахилгаан зарцуулалтыг
багасгахын тулд таны өрөөний гэрлийг хэмжиж ТВ-н гэрэлтүүлгийг автоматаар оновчтой тохируулдаг.
Хэрэв та үүнийг унтраахыг хүсвэл
> Тохиргоо > Ерөнхий > Эко шийдэл > Орчны гэрлийн илрүүлэлт
рүү очно уу.
Хэрэв таныг харанхуй орчинд ТВ-ээ үзэхэд дэлгэц хэтэрхий бараан байвал энэ нь Орчны гэрлийн
илрүүлэлт-н үйлдлээс болсон байж болзошгүй.
Эко мэдрэгч нь Зурагтын доод хэсэгт байрладаг. Мэдрэгчийг ямар нэг объектоор таглаж болохгүй. Энэ
нь зургийн гэрэлтүүлгийг бууруулна.

Table of Contents

Related product manuals