EasyManua.ls Logo

Samsung Q800T QLED 8K - ТВ Суурилуулах; TV-Г Хананд Тогтоож Байна

Samsung Q800T QLED 8K
112 pages
Go to English
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
Монгол - 7
Монгол
02 ТВ суурилуулах
TV-г хананд тогтоож байна
Та энэ ТВ-г хананд тогтоож буй бол үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг яг таг дагна уу. Үүнийг
зөв тогтоогоогүйн улмаас ТВ гулгаж эсвэл унаснаар хүүхэд, насанд хүрэгчдэд эсвэл ТВ-д хүнд
гэмтэл учруулж болзошгүй.
Samsung-н хананд тогтоох хэрэгслийг багтаасан суурилуулах гарын авлагаас лавлана уу.
Зурагтыг хананд тогтоох багц (тусад нь худалдаалдаг) ашиглан хананд суурилуулж болно.
ТВ
Хананд тогтоогч
тулгуур
C
Та хананд өөрөө тогтоохоор шийдсэн тохиолдолд Samsung Electronics-с бүтээгдэхүүнд гарах болон
танд эсвэл бусдад учрах гэмтэлд хариуцлага хүлээхгүй болно.
Та хананд тогтоогчийг даацын ханан дээр шалтай перпендикуляр байдлаар суулгах боломжтой.
Хананд тогтоогчийг гипс хананаас бусад ханан дээр тогтоох бол хамгийн ойрын борлуулагчаас нэмэлт
мэдээлэл авна уу. Та ТВ-г таазанд эсвэл ханан дээр хэлтийлгэн суулгасан бол энэ нь унаж, хүнд хувийн
гэмтэл учруулж болзошгүй.
Хананд тогтоогч хэрэгслийн стандарт хэмжээсийг дараагийн хуудасны хүснэгтэд харуулав.
Та гуравдагч этгээдийн хананд тогтоогч суулгаж буй тохиолдолд ТВ-г хананд суулгахдаа таны ашиглах
боломжтой шургийн уртыг дараагийн хуудас дээрх хүснэгтийн C баганад харуулсан болно.
Хананд тогтоогч хэрэгслийг суулгахдаа дөрвөн VESA шургийг бүгдийг чангалахыг зөвлөж байна.
Та хананд суулгах хананд тогтоогч хэрэгслийг зөвхөн дээд талын хоёр шургийг ашиглан суулгах
гэж буй бол Samsung-н энэ төрлийн суурилуулалтыг дэмждэг хананд тогтоогч ашиглаж буй эсэхээ
шалгана уу. (Газарзүйн байршлаас шалтгаалж та энэ төрлийн хананд тогтоогчийг худалдан авах
боломжгүй байж болзошгүй.)

Table of Contents

Related product manuals